Нэрийн хувилбарууд: ойрас, ойрад, ойрат, оийрат, оийрод, ойрот, ойрод, ойрд, єєрд, єєрд(э), ойлиот, оёлёт, eleuth, элет, элют, улят, элутэ, о-лу-тэ, улутэ, ва-ла, ваила, вайла, вэйлатэ, валатэ.
Ойрад хэмээх нь ерген утгаар авч vзвэл монгол болон тvрэг хэлт ард тvмнvvдийн нэг хэсгийг нэрлэсэн нийтлэг нэр боловч одоо vед Монгол, Казахстан, Кыргызстан, БНХАУ ба ОХУ зэрэг улсуудад аж терж буй монгол хэлтний нэгэн бvлгийн нэр болжээ. Эдгээр улсуудаас гадна АНУ, Канадын Квебек, Франц, Герман, Болгар, Австрали, Бельги, Испани, Польш, Чех болон Африк тивд цеен тоотой амьдарч байна. Мен Тvрк улсад амьдардаг байж болох юм.
"Ойрад" хэмээх нэр нь анхлан XIII зууны vеийн зохиогч нь vл мэдэгдэх "Монголын нууц товчоо" хэмээх сурвалж бичигт дурьдагддаг. Одоогийн байдлаар ойрад хэмээх нэрний гарал ууслийн тухай дєрвєн хувилбар байгаа нь:
1. XIX зууны оросын орчуулагч, хар лам Бичурин (1834) "ойрад" гэдэг нь ойр, дет, холбоотон гэсэн монгол vгнээс гаралтай гэжээ.
2. Буриадын эрдэмтэн Банзарын Дорж (1849) "ойрад" гэдэг нь "ой" ба "арад" гэсэн хоёр vг болон задарна хэмээн узжээ. Энэхvv хубилбарын дагуу ойрад нь орчин цагийн халх аялгаар ойн иргэд, ойн ард хэмээх утгатай.
3. Хэл шинжлэлч Рамстедт (1909) дээр дурдсан санал бодлуудыг vл зєвшєрын «ойрат» (оjiрад) хийгээд «огуз» хоёр нэр нег огiзан буюу огiз (монг. ojiран, олон тоо - ojiрад) хэмээх vгнээс гаралтай гэх vзэлтийг дурдажээ.
4. Халимагийн судлаач Убушаев (1994) "ойрад" нь чоно гэсэн утгатай тотем vгнээс vvсэлтэй бегеед фин хэлэнд "койра" (нохой) гэсэн vг байгааг санаадгvй тохиолдол бус гэсэн таамаглал дэвшvvлсэн. Дээрх таамаглал ёсоор баруун монголчуудын евег нар Минусины хотгорт финн-угор овог аймгуудтай харьцаж байсан болно.
"Ойрад" хэмээх нэрнээс гадна "халимаг" (калмык, калмак, калмок, колмак, калмуг, калимак, халимак, хальмг) нэр хэрэглэгддэг. Тvрэг хэлт херш аймгууд "калмак" (vлдэгдэл) гэж ойрадуудыг нэрлэсэн бололтой. Урьд нь тvрэг болон орос хэлээр хэвлэгдсэн хэвлэлvvдэд бvх ойрадуудыг (тvрэг болон монгол хэлтэн) ийнхvv нэрлэдэг байсан боловч монголчууд (ойрад ба халхчууд) еерсдее хэрэглэдэггvй байжээ. Одоо vед энэ нэрийг хаяа Монгол ба Хятадын ойрадууд хэрэглэдэг хэдий ч Европ тив дэх ойрадуудын еерсдийгее нэрлэх нэр болжээ.
Алтай ойрадууд нь еерсдийгее "алтай-кижи" (алтайн хvн) хэмээн нэрлэдэг болно.
Ойрад монголчуудын тоо:
"Хальмг Тангч" нийгэмлэгийн тэргvvн К.П. Катушовин ам мэдээгээр 1996 оны байдлаар Монгол улсад 140 000 ойрадчууд амьдарч байна;
Казахстанд 1989 оны мэдээгээр 689 хvн (алтай-кижи), эх vvсвэр: Interdisciplinary Center for Adanced Professional Education;
Узбекстанд 1989 оны мэдээгээр 191 хvн (алтай-кижи), эх vvсвэр: Interdisciplinary Center for Adanced Professional Education;
Хятадад 1995 оны мэдээгээр 147 100 хvн, эх vvсвэр: Bethany World Prayer Center; К.П. Катушовин ам мэдээгээр 1996 оны байдлаар 250 000 хvн байна; эдгээрээс 1984 оны мэдээгэр Ижил мернеес нууж ирсэн ойрадчуудын vр сад 119 002 хvн Шинжаан-Уйгурын еертее засах оронд оршин сууж байна, эх vvсвэр: Дикарев (1996);
2002 оны тооллогын дvнгээр ОХУ-д нийт 241 000 ойрадчууд байгаагаас халимгууд 174 000, алтайчууд 67 000 байна, эх vvсвэр: бюллетень "Население и общество" Центра демографии и экологии человека Института народнохозяйственного прогнозирования РАН;
Кыргызстанд 1996 оны мэдээгээр 10 000 гаруй хvн, эх vvсвэр: Илишкин (1996);
бусад улсуудад байгаа бvлгvvдээс томоохон нь 2000 орчим хvн АНУ-д, 800 гаруй хvн Францад байна, эх vvсвэр: К.П. Катушовин ам мэдээ; Э.В. Шарманжиевин ам мэдээгээр 2001 оны байдлаар Чех улсад 300 орчим хvн оршин суугаа болно;
1996 оны мэдээгээр Афганистанд 50 000 орчим Хулагу хааны албат монголчуудын vр сад амьдарж байгаа бегеед зарим мэдээгээр тэдний дунд ойрадчууд байна гэсэн таамаглал терvvлж байна, эх vvсвэр: Илишкин (1996).
Зевхен ОХУ-н ойрадчууд еертее засах эрхтэй байгаа юм. Одоо vйлчилж буй ОХУ-н Ундсэн хуулиар Халимагийн болон Алтайн БНУ зэрэг нь бvгд найрамдах улсын эрхтэй ОХУ-н бvрэлдэхvvн хэсгvvд юм.
Алтай-кижи буюу Алтайн хязгаар, БН Алтай улсын хvн ам, Казахстан, Узбекстанд оршин сууж алтайчууд нь алтай язгуурын хэлний тvрэг хэлний емнедсибирийн дэдбvлгийн хэлээр ярьдаг. Бусад ойрадчууд нь алтай язгуурын монгол хэлний бvлгийн ойрад хэлээр ярьдаг. Тусгаарлагдсан байдлаасаа хамааран Европ, АНУ, Канад, Кыргызстан ба БНХАУ улсад амьдарч буй ойрадчууд оршин сууж байгаа орныхоо хэлэнд шилжиж байгаа хэдий ч эх хэлээ хадгалсаар байна. Харин ОХУ-н ойрадчуудын дунд эх хэлээ тээгч нар маш бага болжээ. Мен Монгол улсын тевийн аймгуудаар амьдарч буй ойрадчууд халх аялгуунд шилжих хандлага ажиглагдаж байна.
Тэнгэрийг шутэх vзэл буюу харын шажин гэж монголчууд нэрлэдэг бее мергел нь ойрадчуудын уламжлалт шvтлэг юм. XVII зууны эхнээс тевдийн буддын сургаал буюу шарын шажин ойрадчуудын дунд ерген тархалтыг олсон. Гэхдээ тvрэг хэлт ойрадчуудын дунд бага хэмжээтэй тархсан. Ойрад монголчуудын газар нутаг Оросын эзэмшилд орсон цагаас хаант засгийн зvгээс христийн шашныг сурталчлах бодлого хvчтэй явагдсан хэдий ч тодорхой vр дунд хvрээгvй юм. Зевлелт засгийн vед явагдсан буддын шашныг бурмесен устгах, бvх нийтээр нь бурхангvй vзэлтэй болгох явууллагын дунд буддын шашин мехлийн ирмэгт тулжээ. Эдугээ цагт vндэсний ухамсарын сэргэлтийг даган буддын шашин уламжлалт шvтлэгийн хувьд дахин сэргэж байна. Алтайд буддын шашны ak-jaн - "цагааны шашин" (бурханы сургаал) хэмээн нэрлэдэг бегеед тэнд энэхvv шашныг Алтай даяарх шашин болгох хеделгеен ернеж байна.
Фото-зургууд
Тvvхийн тойм (оросоор)
Тvvхийн газрын зургууд | ОХУ-дахь ойрад угсаатны тархац | Монгол улс дахь ойрад угсаатны тархац | Хятад улс дахь ойрад угсаатны тархац
НОМ ЗОХИОЛ
Банзаров Д. Об ойратах и уйгурах // Библiот. Восточн. Истор. Т. I, приложение V; перепечат. въ книгъ «Черная въра и другiя статьи Дорджи Банзарова», подъ ред. Г.Н. Потанина, СПБ. 1891, стр. 84. цитировано по Рамстедту, 1909.
Банзаров Д. Об ойратах и уйгурах, т. 1, Казань, 1849, стр. 26. цитировано по Златкину, 1964.
Бичурин Н.Я. (Иакинф). Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. 2-е издание, Элиста: Калмыцкое книжное издательство, 1991. (Текст печатается по изданию: Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено Монахом Иакинфом. Санкт-Петербург. 1834. Типография Медицинского департамента Министерства внутренних дел).
Гучинова Э.-Б. Республика Калмыкия. Модель этнологического мониторинга. Москва, 1997.
Дикарев А.Д. Демографические проблемы национальных меньшинств КНР. "Восточная литература" РАН, 1996.
Златкин И.Я. История Джунгарского ханства (1635 - 1758). Москва: Издательство «Наука», 1964.
Илишкин Н.У. Сородичи с разных континентов. Ойрат-калмыцкое зарубежье. Элиста, АПП "Джангар", 1996.
Рамстедтъ Г.I. Этимологiя имени Ойратъ // Сборник въ честь семидесятилетиiя Г.Н. Потанина. Записки императорскаго русскаго географическаго общества по отдъленiю этнографiи. Томъ XXXIV. Ред. А.Д. Рудневъ. С.-Петербургъ. Типография В.Ө. Киршбаума (отдъленiе), Новоисаакiевская, 20. 1909. с. 547-558.
Сокровенное сказание монголов: Анонимная монгольская хроника 1240 г. Элиста: Калмкнигоиздат, 1990.
Убушаев Н.Н. Происхождение этнонима ойрат // Теегин герл. Свет в степи. №3 (апрель-май), Элиста, 1994.