Халх монголчууд
eng | рус

Нэрийн хувилбар: халх, халха, халхчууд, халхасцы, халха-монголы.

Эдvvгээ халх монголчууд нь Монгол улсын хvн амын дийлэнх хувийг эзэлж байгаа бєгєєд (64.2% 2000 оны) голчлон нутгийн тєв, зvvн, ємнє зvгийн аймгуудаар оршин сууж байна. Мен Монгол улсаас гадна цєєн тооны халх монголчууд Узбекстан, ОХУ, Хятад (Тєвд), Ємнєд Солонгос, Герман ба еер бусад улсуудад амьдардаг.

Одоо мэдэгдэж байгаагаар анхлан "халх" хэмээх нэр нь XIII зууны vеийн зохиогч нь vл мэдэгдэх "Монголын Нууц Товчоо" сурвалж бичигт газар усны нэрний бvрэлдэхvvн хэсэг байдалтай тэмдэглэгдсэн байна. XV зууны тегсгел, XVI зууны эхэн буюу Батмєнх Даян хааны тер барьж байх vед халх нь угсаатны нэр болон тогтсон бололтой (Бичурин, 1834; Златкин, 1964). Угсаатан, хvн судлаач Лувсанвандангийн Билэгтийн егvvлснээр монголчууд хvчирхэгжин Хятадыг довтлох, хvчин мехестэн умард зvг ухардаг байсан тэр vед халх нь угсаатны нэр болжээ. Шинэ аян дайны бэлтгэл болон алжаалаа тайлдаг байсан энэхvv нутгийг "халх минь" гэж тэр vеийн нэгэн яруу найрагч дурслэн бичжээ. Орчин цагийн монгол хэлнээ халх нь хаалт, халхавч, саад гэсэн утгыг агуулдаг (Халимаг-Монгол-Орос толь, 1986). Эцэстээ энэ нэр одоогийн Монгол улсын нутгийн дийлэнх хэсгийг болоод зvvн монголчуудыг нэрлэсэн нэр болон бат тогтсон.
Орос хэлэн дээрх ном зохиолуудад "монгол" нэрийг халх монгол хэмээн ойлгож "ойрад" ("халимаг") ба "буриад" нэрvvдтэй серуулэн тавьдаг. Энэ буруу ойлголт нь монголын тvvх, соёлын талаар оросын судлаачид мэдлэг дульмагийн улмаас оросын угсаатан судлалын шинжлэх ухаанд нэр томьёо бvрэн гvйцэд боловсроогvйгээс vvдэлтэй юм. Ойрад монголчууд (тэдний салаа болох халимагууд), буриад монголчууд, халх монголчууд ба бусад монголчууд нь "монгол" хэмээх угсаатны нэгдлийн нэг хэсэг билээ. Yvнээс харахад "монгол" нэрийг зевхен халх монголчуудадын хувьд ашиглах нь буруу юм. Мен орчин цагийн Монгол улсын иргэд дунд ойрад монголчууд, буриад монголчууд, мен тvрэг гаралтай тува, хасагууд болон еер бусад бvлгvvд бий учир "монгол" нэрийг зевхен одоогийн Монгол улсын харьяат халхчуудад хамаатуулах аргагvй болно.

Халх монголчуудын тоо:
Монгол улсад 1 650 000 хvн, эх vvсвэр: Жуковская (1998); 2000 оны мэдээгээр 1 709 300 хvн, эх vvсвэр: Bethany World Prayer Center;
ОХУ-д 2000 хvн, эх vvсвэр: Жуковская (1998); 2002 оны мэдээгээр 3000 хvн, эх vvсвэр: бюллетень "Население и общество" Центра демографии и экологии человека Института народнохозяйственного прогнозирования РАН;
Узбекстанд 1000 хvн, эх vvсвэр: Жуковская (1998).
Албан бус мэдээгээр 2000 оны эхээр 100 000 гаруй Монгол улсын иргэд хилийн чанадад байгаагаас дийлэнх хэсгийг яриангvй халхчууд эзэлж буй. Хамгийн олон хvн Герман, Ємнєд Солонгос улсуудад байна. Ємнєд Солонгосд 20 000 орчим хvн тоологдож байна.

Халхчуудын гол цем нь тусгаар тогтносон Монгол улсад оршин сууж байна. Монгол улс нь парламентын засаглалтай бvгд найрамдах улс юм. Албан есны нэр: Монгол улс.

Халх монголчууд алтай язгуурын хэлний монгол хэлний бvлгийн халх хэлээр ярьдаг.
Монголчууд нь уйгур бичиг дээр vндэслэсэн бичиг vсгийг XIII зуун буюу Чингис хааны vед хэрэглэж байсан гэж уздэг. Гэвч XIII зууны vеийн бичгийн дурсгалыг судалсан судалгаанаас харахад уйгур бичигт бус, харин согд бичгийн шинж тэмдэг байгаагаас харахад уйгураар дамжуулж бус, VI-VII зуун, бvvр V зууны уед согдуудаас шууд авсан байх боломжтой юм (Шагдарсvрен, 1976). 1945 оноос орос (кирилл) цагаан толгой дээр vндэслэсэн бичиг vсэг хэрэглэж байна (Жуковская, 1998).

XVII-XVIII зууны монголын сурвалж бичгvvдэд халхын 12 отог (хошуу - засаг захиргааны нэгж) дурьдагддаг. XVI зуунд Гэрсэнз ханы vе залгамжилж авсан 7 хошуу нь енеегийн халчуудын евег юм. Тэдний бvрэлдэхvvнд монгол болон монгол бус гарлын (тангад, сартуул г.м.) угсаатны бvлгvvд орсон (Жуковская, 1998).

Фото-зургууд (1, 2)

Монгол улсад халх угсаатны тархац



НОМ ЗОХИОЛ

Бичурин Н.Я. (Иакинф) Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Элиста: Калмыцкое книжное издательство, 1991. (Текст печатается по изданию: Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено Монахом Иакинфом. Санкт-Петербург. 1834. Типография Медицинского департамента Министерства внутренних дел).
Жуковская Н.Л. Халха // Народы и религии мира. Энциклопедия. Главный редактор В.А. Тишков. Научное издательство «Большая Российская энциклопедия», 1998.
Златкин И.Я. История Джунгарского ханства (1635 - 1758). Москва: Издательство "Наука", 1964.
(Халимаг-Монгол-Орос толь) Калмыцко-монгольско-русский словарь. Элиста: Калмыцкое книжное издательство, 1986.
Сокровенное сказание монголов: Анонимная монгольская хроника 1240 г. Элиста: Калмкнигоиздат, 1990.
Шагдарсvрен Ц. К вопросу о происхождении монгольской письменности // Олон улсын монголч эрдэмтний III их хурал. III боть. Улаанбатаар, 1979 (3-й Международный конгресс монголистов, 1976).


нуур хуудас руу



Hosted by uCoz