Орчин цагийн монгол хэл дээрх бичиглэл, текстvvдийн тухай тайлбар.
eng | рус
Орчин цагийн бичгийн монгол хэл (халх, буриад, халимаг монгол) vндсэндээ кирил бичгийн хэлбэрт байгаа юм. 1924 оноос нэвтрvvлж, 1939 онд тодотгосон єнєєгийн халимаг хэлний цагаан толгой 39 vсгээс бvрдэнэ. Эдгээрээс 6 нэмэлт vсэг нь орос хэлэнд байдаггvй авиаг тэмдэглэдэг.
Халимаг кирил цагаан толгой:
Халимаг бичгийн хэлний нэмэлт тэмдэглэгээг илэрхийлдэг тусгай тэмдэгтvvд байх боловч хэрхэн тусгах (ялангуяа интэрнэтэд) нь бvрэн шийдэгдээгvй байгаа юм. Эдгээр тэмдэгтvvдийг сайтад байрлуулсан HTML код, текстvvдэд оруулах боломжтой эсэх нь бvрхэг байгаа тул дараах байдлаар тэмдэглэх болно.
:а
:о
:у
:г
:ж
:н
Цаг хvч хэмнэх vvднээс урт эгшгийг ":а:а" , ":о:о" биш, харин ":аа", ":оо" гэж бичнэ. Практикаас vзвэл, нэмэлт тэмдэглэгээ хэрэглээг?й зарим нvхцvлд халимаг бичигт ":а"–г "я", ":о"-г "ё", ":у"-г "ю", ":г"-г "h", ":ж"-г "дж" гэж уншина.
Сайтны халх-монгол текстний хувьд заримдаа ":о" ба ":у" гэж тэмдэглэсэн байж болох ба vлдэх дийлэнхи тохиолдолд нийтэд хэвшсэн "є", "ö" (эсвэл "ø"), "v", "γ", "ÿ", "ї" (эсвэл "Y") гэж бичнэ. Мэдээллvvд янз бvрийн сувгаар орж ирэх бєгєєд нэгэн тэмдэглэгээнд оруулах цаг зав ч, сонирхол ч надад vгvй тул уншигч дээр дурьдсан бичилтийн хувилбаруудтай таарч болох юм. Монгол хэл дээрх текстvvд халх аялгуунд тулгуурлана, халимаг хувилбараар байсан тохиолдолд "калм.", буриад "бур." гэж тодотгоно.