eng | рус

Монгол угсаатан ард тvмэн єєрийн тvvхэндээ:
монгол угсаатныг нэгтгэсэн нэгдсэн тєр улс, єнєє vе хvртэл зvйрлэгдэх жишээ vгvй дэлхийн эзэнт гvрэн, эзэнт гvрний задрал (баруун жигvvрийн нутгууд тасарч бие дааж эхэлснээр), дахин нэгтгэх, эзэнт гvрнийг сэргээхийг оролдсон феодалын задралын vе, тєрийн тусгаар тогтнолоо бvрэн алдаж хєрш орнуудын колони болсон vе, уугуул нутаг улсын хvрээнд тєр улсаа сэргээх vйл явц, орчин vеийн тусгаар тогтносон улс,
зэрэг vе шатуудыг туулсан байна.

Єнєє vед тусгаар тогтносон бvрэн эрхт Монгол улсаас гадна єєрсдийгєє монгол угсаатанд хамааралтай гэдгээ мэддэг, тойрон хvрээлж буй бусад vндэстэнд уусчихаагvй байгаа харьцангуй том хэмжээний vндэстний бvлэг ОХУ болон Хятад улсад байна. Єєрийн тусгаар улс vгvй, бага бус хэмжээний монгол vндэстний бvлгvvд Кыргызстан ба Афганистан улсад байдаг. Мєн эдгээр дээр Америк (АНУ, Канадын Квебек), Европ (Франц, Герман, Болгар, Бельги, Испани, Польш, Чех) тивvvд магадгvй африкийн улсууд, Турк, Австрали тивд оршин сууж байж болзошгvй харьцангуй цєєн тооны монгол угсаатнуудыг нэмж болох юм.

Тvvхийн янз бvрийн хугацаанд монголчууд нэг бус удаа нэгдэх оролдлого хийж байсан боловч ихэнх нь амжилттай хэрэгжиж байсангvй. Гэхдээ єнєєгийн монголчуудын оюун ухаанд энэ бодол оршсоор л байна. Нэгдэл нь эдийн засгийн, улс тєрийн болон єєр бусад vр ашгийг авчирна. Нэгдэх зорилгын мєн чанар нь нэгдсэн монгол тvмний єрсєлдєх чадварыг нэмэгдvvлэх эерэг vр дагавартай бєгєєд энэ нь єнєє vед улам бvр чухал, хурц асуудал болж байна. Бvх дэлхийн монголчуудын vндэсний vзэл санааг дээшлvvлэх, vндэсний эв нэгдлийн чиг хандлагатай болгох нь олон талт асуудал юл. Yvний vндэс нь єєрийгєє монгол гэж vзэж буй бvх хvмvvсийн vзэл санааны нэгдэл, харилцан бие биеэ ойлголцох явдал байх ёстой. Энэ нєхцєлд ерєнхий (бvх монголчуудад хамаарах) болон хэсэгчилсэн (тухайлсан бvс нутгийн хувьд) олон асуудлуудыг шийдэх боломжтой болох юм.

Амьдрал дээр аливаа нэгэн юм єєрєє хар аяндаа vvсч явагддаггvй. Хэдийгээр ёжтой гашуун сонсогдох боловч монголчуудыг нэгтгэх асуудал нь монголчуудын зєвхєн єєрсдийн хийх ажил юм. Монгол угсаатай хvмvvсийн интернетээр харьцаж буйг ойролцоогоор хоёр жилийн хугацаанд ажиглахад дэлхийн єнцєг булан бvрт тєрсєн монгол тєрлийн хvмvvс єєр єєрсдийнхєє орчны бvтээгдхvvн болох нь харагдаж байна. Ингэхдээ тэд нарын ойртох, ойлголцох нєхцєл нь нэгэн эх гарваль, сэтгэл зvйн онцлог (генетикийн хувьд удамшсан байж болох) болж байна. Тэд нарыг холдуулах хvчин зvйл нь хvмvvжил сургалтаас хамаарсан vзэл суртал, харилцан бие биенийхээ талаар бодит мэдлэг мэдээлэл огт байхгvй байгаа явдал болно. Оросын, европын, америкийн, монголын, хятадын, афганы монголчууд нь амьдралын хувьд єєр єєр нєхцєлтэй, єєр бусдынхаа талаар бараг юу ч мэддэггvй нь ямар боловч сайн vр дvн vзvvлэхгvй байна. Жишээ нь: ОХУ-ын харъяат монгол, Монгол улсын монгол хоёрын харилцаанаас ажиглахад бараг ижилхэн сэтгэл зvйн онцлогтой боловч нийгмийн, vзэл суртлын хувьд харьцангуй их ялгаатай байгаа нь харагдаж байна. Энэ ялгаа нь, ялангуяа харилцагч хоёрын хэн нэг нь хvvхэд наснаас хэвшсэн харилцааны соёлыг эзэмшээгvй тохиолдолд, ёс юм шиг зєрчилд хvргэж байв. Энэ нь зvрх сэтгэл, гарал vvслээрээ нэг хvмvvсийн харьцаанд хэрхэвч байж болохооргvй зvйл юм.

Энэхvv вэб сангийн зорилго нь орчин vеийн монгол угсаатан ард тvмний тvvх болон амьдралын янз бvрийн vйл явцын талаар аль болох бvрэн дvvрэн, бодит мэдээллээр хангах замаар монгол тvмнийг єєр хооронд нь холдуулах, салгах хvчин зvйлийг арилгах явдал юм. Монголчуудаас (монгол гэдэг єргєн утгад хамаарах) гадна монголын тvvх, соёл урлагийг сонирхдог хэн бvхэнд энэ сан хэрэгтэй байж болох юм.

Энэхvv вэбийн сан нь салж бутарсан монгол угсаатны хувьд харилцан ойлголцох, баяжин дэвжих, ёс суртхуун, соёлын хувьд бие биедээ эергээр нєлєєлєх их vйл хэрэгт єчvvхэн хувь нэмэр болж, нэгдсэн соёл бvр цаашилбал улс тєрийн нэгдсэн орон зайг бvрдvvлэх замын эхний шат, гишгvvр болж єгєх болов уу гэж найдаж байна.

буцах


Hosted by uCoz