eng | рус
Бэрх хан

Бэрх хан Хипчакийн ханлигийг 1257-1267 онуудад захирч байжээ. Тэрбээр Чингис Хааны ач хvv, Зvчийн гутгаар хvv болон Батын дvv байв. Вилльям Рубрук Бэрхийг лалын шашинд орсон гэх боловч хэзээ гэдгийг нь тэмдэглэсэнгvй. Энэ нь персийн тvvхч Жузжанын (Juzjani) тэмдэглэсэнчлэн Бэрх бага насандаа лалын шашинд элсэн орсон гэдэгтэй болон Абул-Гази (Abu'l-Ghazi) Бэрхийг хан болсоныхоо дараа лалын шашинд орсон гэдэгтэй зєрчилдєж байна. Вилльям Рубрук тvvний ордоныг анхлан улсынхаа ємнєдєд тvрк болон перс лалуудын хєлийн газар байсан гэх бєгєєд тvvний тэмдэглэсэн нь дээрх 3 эх сурвалжаас хамгийн vнэмшилтэйд тооцогддог аж. Бат харин тvvний лалуудтай харилцдагийг тусгvй гэж vзээд Бэрхийн ордныг Ижил мєрний цаана улсынхаа дорнод хэсэгт нvvлгэсэн байна.

Бэрхийн хан ширээнд суусан (1257) тухайд 2 зvйлийг анхаарууштай юм. Vvнд: (1) Бэрх Батын хvv Улаагчийг залгамжилсан ба (2) энэхvv Улаагчийн тухай оросын эх сурвалжид хамгийн сvvлд 1257 онд дурджээ. Бэрх ингэснээр Бат, Сартаг болон Улаагчийг залгамжлан Хипчакийн ханлигийн 4 дэхь хан болон тодорчээ. Жузжанын тэмдэглэсэнчлэн хан болоод удалгvй Бэрх Бухар хотод аялан очиж тэндхийн гэгээрсэн мэргэдтэй уулзаж зохих хvндэтгэл vзvvлсэн байна. Тэрбээр лалуудтай зvй бусаар харьцсаных нь тєлєє Самаркандын загалмайтнуудыг шийтгэж сvмийг нь нураах тушаал єгжээ. Хэдийгээр тэр Хипчакийн ханлигийн анхны лалын шашинт хан байсан боловч монголчуудын бvх шашинд хvлээцтэй хандах олон ургальч vзлийг баримталж байсан ба лалыг ханлигийнхаа заавал шvтэх шашин болгох гэж албадаагvй билээ.

Бэрх 1260-1264 онуудад Хубилай xааны эсрэг Аригбєхийг дэмжиж байв. Алаху ноён гэтэл Аригбєхийн эсрэг босож Хорезмыг аван Бэрхийн албаны хvмvvсийг шахан гаргажээ. Бартольдын vзэж байгаагаар Вассафын дvрслэн бичсэнчлэн Бэрхийн 5000 хvнтэй анги нэгтгэлийг Хубилай ч биш, Хvлэгv ч биш (Оссон Хvлэгvг гэж vздэг юм байна) харин Алаху устгасан ажээ. Бэрх хожим нь Алаху болон цаашилбал Хубилайн эсрэг Хайдуг дэмжиж байв.

Бэрх Орос газар шашинд хvлээцтэй хандах vзлийг дэлгэрvvлэх, гувчуур хураах албаны хvмvvсийг тийш томилох болон єєрийн холбоотон Египтийн Мамелукад илгээх тэндхийн цэргvvдийг удирдахаас ондоо оростой нэг их шууд харилцаа холбоогvй байсан бололтой. Оросын зvгээс Бэрхийг тєр барих vед тvvний зєвшєєрлєєр Сарайд єєрийн сvмийг барьсан бололтой юм. Оросын нэгэн хотхонд гувчуур хураахаар очсон Бэрхийн хvмvvсийн эсрэг боссон хэргийг цэргийн хvчээр шийдэх болсонд уг асуудалтай холбогдуулан Александр Невский санаачлагаараа эсвэл Бэрхийн тушаалаар тvvнд бараалхаж хэргийн эздийг харгалзан vзэхийг хvсэж байжээ. Бэрхтэй уулзаад буцах замдаа Александр Невский 1263 онд Городцед нас барсан байна.

1262 оноос эхлэн Бэрх Илхан Хvлэгvгийн эсрэг тvvнийг 1265 онд нас эцэслэх хvртэл болон тvvнийг залгамжилсан Абагын эсрэг vргэлжлvvлэн тэмцэж 1267 онд нас баржээ. 1264-1265 онуудад буюу Хипчак болон Илханы ханлигууд хоорондоо дайтах vеэр Хипчакийн холбоотон нь Египт дэхь Мамелук султан байсан бол Илханы ханлиг Византтай хамсаж байсан байна. Энэхvv ахархан vе болбоос Хипчакийн ханлигийн хоёр зуун тавин жилийн тvvхэн дэхь Византтай дайсагнаж байсан цєєн хэдэн тохиолдлыг тєлєєлдєг юм.

Бусад сурвалжууд (Further reading): The Mission of Friar William of Rubruck: His Journey to the Court of the Great Khan Möngke, 1253-1255, trans. Peter Jackson (London, 1990); Bertold Spuler, Die Goldene Horde. Die Mongolen in Russland 1223-1502 (Wiesbaden, 1965); George Vernadsky, The Mongols and Russia (New Haven, CT, 1953); John Fennell, The Crisis of Medieval Russia 1200-1304 (London, 1983).

Дональд Островский (Donald Ostrowski)

англь келäс bolor орчулла, негдгч текст энд http://hudce7.harvard.edu/~ostrowski/mm/berke.pdf


to the persons | хувь хумуус руу | в персоны



Hosted by uCoz