eng | рус

Энэхvv вэб сангийн доторхи мэдээлэл нь ємнє тавигдсан зорилго, чиглэлд нийцэж байх болно. Нэгдvгээрт: дэлхий дээр орших монгол угсаатны талаар аль болох бvрэн дvvрэн, бодит мэдээлэл єгєх явдал болно. Энэхvv мэдээлэл нь байршил, хvн амын тоо, улс тєрийн тогтоц, хэл, шашин шvтлэг болон тэдгээрийн гарал vvслийн vvх тvvхийг аль болох боломжийн хэмжээнд багтаасан байх ёстой. Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд интернетэд ажиглалт хийхэд монголчуудын янз бvрийн хэсэг, бvлгийн хувьд улс тєрийн (ялангуяа 20-р зууны) тvvхийн мэдээлэл хамгийн чухал болох нь харагдлаа. Угсаатны зvй болон єєр бусад янз бvрийн мэдээллvvд интернетийн сvлжээ дотор хангалттай их байгаа бєгєєд энэ vvднээс эдгээрийг хамгийн сvvлчийн шатанд авч vзэх болно.

Оросын монголчуудын хувьд (халимаг, буриад) тvvхийн талын мэдлэг, мэдээллээс гадна хэл соёлоо шинээр сэргээх, хєгжvvлэх нь амин чухал бодлого болох тул энэхvv вэб санд сургалтын талын материалуудыг оруулахаар тєлєвлєсєн болно. Интернет сvлжээнд монгол (халх) хэлний сургалтын нэг сайт байсан боловч харамсалтай нь одоо ажиллахаа больсон байна. Халимаг болон буриад хэлний сургалтын ямар нэгэн сайт байгаа эсэх нь єнєєгийн байдлаар огт мэдэгдэхгvй байна. Би єєрийнхєє єчvvхэн чадамжийн хvрээнд энэхvv вэб санд зєвхєн халимаг хэлний материалуудыг байрлуулж (гэхдээ яг шууд одоо биш) чадах юм. Энэ санаачлага маань одоогоор зєвхєн “файлын сан“ гэсэн тусгай хэсэг vvсгэснээр л хязгаарлагдаж байна. Сургалтанд хамаарах зvйлс (толь бичиг, єєрєє сурах бичиг) нь ямар нэгэн хэлбэрээр хийгдэж эхэлсэн байгаа боловч тэдгээрийн цаашид хэрэглэгдэх, нэмэн баяжуулагдах асуудал нь vvнийг жинхэнээсээ сонирхогч хvмvvс, тэд нарын чєлєє заваас хамаарах зvйл юм. Ийм хvмvvс олон олдох болно гэдэгт би итгэж байна.

Энэхvv сайт нь дэлхийн бvх монголчуудад зориулагдсан учраас аль болох олон хэлийг хамарсан байх ёстой ба ядахдаа монголчууд олноороо оршин суудаг нутаг дэвсгэрийг хамрах хэрэгтэй юм. Yнэндээ монгол, орос, англи, хятад хэл дээр хийх зорилготой байгаа боловч би єєрийнхєє боломжийнхоо хvрээнд зєвхєн орос хэл дээр, харьцангуй удаан хугацааны дараа англи хэл дээр бэлтгэж чадах юм. Монгол (халх) хэлний хувилбарыг бэлтгэхэд туслах идэвхтэй хvмvvс халх-монголчуудаас олдоно гэж би найдаж байна. Одоогоор халимаг ба буриад хэлээр бэлтгэх хувилбарыг сєхєж тавихгvй байгаа бєгєєд учир нь эдгээр хэлээр ярьдаг ойлгодог хvмvvс маш цєєн болжээ. Гэхдээ, хэрэв эдгээр хэлээр бэлтгэх сонирхолтой, туслах бодолтой хvмvvс байх юм бол би дуртайяа дэмжиж хамтрах болно.

Янз бvрийн мэдээ мэдээлэл, санаа оноо, бодлоо харилцан солилцохгvйгээр харилцан ойлголцол, бие биенээ хєгжvvлэн баяжуулах, нэг нэгэндээ эергээр нєлєєлєх нєхцєл байдал vvсэхгvй болно. Иймээс энэхvv вэб санд шинжлэх ухаан, боловсрол, нийтлэл зvй, уран зохиолын тухайлсан хэсгvvдийг vvсгэсэн ба мєн тvvнчлэн хувь хvмvvсийн єєрсдийн ажиглалт, санал бодлыг хуваалцах зорилготой “бодит тvvх“ гэдэг хэсгийг ч vvсгэсэн юм. Иймэрхvv тєрлийн материалууд бvх дэлхийн монголчуудын хувьд нэгэн угсаатан ахан дvvсийнхээ талаар илvv сайн мэдэх, харилцан ойлголцоход ач тустай байх болов уу.

Соёл, мэдээллийн нэгдсэн орон зайг vvсгэхэд тухайн орон зайг бvрдvvлж буй хувь хvмvvсийн (тvvхийн зvтгэлтэн, эрдэмтэн, улс тєрч, бизнесмэн, урлагийн зvтгэлтнvvд болон бусад) тухай мэдээлэл зайлшгvй хэрэгтэй. Yvний тулд энэ вэб санд “Хувь хvмvvс“ гэсэн тусгай хэсгийг vvсгэсэн болно. Интернет сvлжээнд аль нэг хувь хvний талаар (эсвэл тvvнд хамааралтай) мэдээ, мэдээлэл байгаа тохиолдолд уул мэдээллийн хаягийг єгєх юм. Єєр бусад (хангалттай материал байгаа) тохиолдолд холбогдох мэдээллийн хуудсыг шууд энэ вэб санд байрлуулна.

Янз бvрийн байгууллагуудын (бизнесийн, улс тєрийн, нийгмийн, соёлын), уран бvтээлийн нэгдлийн тухай мэдээллийг мєн дээрхитэй ижил зарчмаар (нэг бол хаягийг заах, эсвэл тусгай хуудас vvсгэх) “Нэгтгэсэн мэдээлэл“ гэсэн хэсэгт байрлуулна.

Одоогоор миний зєвхєн хийсвэрлэн тєсєєлж байгаагаар: ирээдvйд энэхvv вэб сан нь “дуу хєгжмийн сан“, “видео сан“ бас єєр ямар ч зvйлсээр єргєжин баяжиж болох юм. Энэхvv тєсєл нь санаа оноо, мэдээ, мэдээлэл, санхvvгийн талаар туслах бололцоотой нэгэн vзvvрт сэтгэлтэй нєхєд хэн бvхний хувьд нээлттэй байна гэдгийг мэдэгдье.

Миний энэ єчvvхэн санаачлагыг дэлхийн єнцєг булан бvрт суугаа бусад олон монголчуудын зvгээс ойлгож, дэмжинэ гэдэгт итгэж байна. Мэдээ мэдээлэл, санаа бодол, хvмvvс, хєрєнгє дотор нь эргэлдэж байх ёстой монголчуудын нэгдсэн орон зай нь тухайн орчинд оршиж буй бvхий л монголчуудын хєгжил, цэцэглэлтэнд тус дэм, тvлхэц болж єгєх болно гэж найдаж байна.

буцах


Hosted by uCoz